Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой 2019 онд болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор "Атар-60 жил" бэлэг тэмдэг /лого/ бүтээх уралдааныг зарлаж байна.
Ерөнхий шаардлага: Газар тариалангийн салбарын онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий утга агуулга, уран сайхны хувьд төгс бүтээл байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
- Лого нь өндөр нягтралтай (300dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байна.
- А4 цаасан дээр утга санааг илэрхийлж шивсэн байна.
- Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.
- Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
- Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
Хүлээн авах хугацаа: 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр
Хүлээн авах газар: Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн программын өргөтгөлөөр болон JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт mofa@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлэх буюу эсхүл ХХААХҮЯ-ны 503 тоот өрөөнд файл хэлбэрээр авчирч өгнө.
Шалгаруулалт: Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, яамны цахим /http://www.mofa.gov.mn/ хуудсаар нийтэд зарлана.
Шагнал: Шилдгээр шалгарсан нэг бүтээл 500 000 төгрөгийн мөнгөн шагналтай.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
Лавлах утас: 51-26-3408
Сэтгэгдэл (2)