Эргэх дөрвөн улиралтай Монгол Улс зун намрын хэдхэн сараа ашиглан бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлдэг. Урин дулаан цаг айлчилж их ажил өрнөж байна. Зам барилгын гэх томоохон ажил өрнөхтэй холбогдуулан захирамж шийдвэрүүд ч гарч эхэлсэн. Үүний эхлэл нь болох гүүрэн зам барих ажил өрнөхөөр болов. Уг замыг барихтай холбогдуулан зам хаахаар болсон байгаа.
Тодруулбал, Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн зам барих ажлыг эхлүүлэх болсон тул өнөөдөрөөс эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаасан байна. Иймээс түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас жолооч нарт санууллаа.
Сэтгэгдэл (1)