Сонгинохайрхан дүүргийн 104, 106,107 дугаар сургуулийн 570 гаруй ахлах ангийн сурагчийг хамруулан “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны ээлжилт сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү аяны үеэр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа" сэдвээр мэдээлэл хүргүүлж байна. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байгааг тодотгожээ. Судалгааны дүнгээс үзвэл,хуульч, эдийн засагч манай зах зээлд илүүдэлтэй байгаа бол маркетингийн менежер, мэдээлэл технологийн мэргэжилтэн, өндөр зэрэглэлийн тогооч ойрын жилүүдэд эрэлттэй байна гэжээ.
Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ойрын 5 жилд эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт:
Маркетингийн менежер
Мэдээлэл технологийн мэргэжилтэн
Өндөр зэрэглэлийн тогооч
Барилгын инженер
Авто барилгын инженер
Гоо сайхны мэс засалч
Уул уурхайн инженер
Архитектор
Геологич
Төслийн менежер
Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх илүүдэлтэй мэргэжлийн жагсаалт:
Хуульч
Эдийн засагч
Нягтлан бодогч, санхүү
Түүхч, философич, улс төр судлаач
Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага
Олон улсад эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт:
1.Шүдний эмч
Сувилагч
Эм зүйч
Статистикч
Хиймэл шүдний эмч
Нойрсуулагч эмч
Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн \
Эх барих эмч
Эрүү, нүүрний гажиг заслын эмч
Хүүхдийн эмч гэсэн мэргэжлүүд байна гэж 2017 онд НЗДТГ-аас гаргасан гарын авлагад тэмдэглэжээ.
Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтат зочлон сонирхоорой. Мөн 7013-8004 дугаарт холбогдон тодруулж болно. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.