Жил бүрийн хавар иргэдийн дунд хүлээлт үүсгэдэг зүйл бол нөөцийн мах. Тэгвэл энэ сарын 10-наас эхлэн нөөцөлсөн мах зах зээлд нийлүүлэгдэхээр болжээ. Гэхдээ иргэдэд хямд төсөр үнээр буюу одоогийн ханшнаас 10-30 хувь хямд үнээр хүрэх юм байна. Энэ жилийн хувьд ХХХААХҮЯ-наас махны хомсдол, махны үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх зорилгоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд зориулан тодорхой тогтооосон үнээр нөөцийн мах худалдаанд гаргах аж.
Монгол Улсын хэмжээнд нийт 123 мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр цех байна. Эдгээрээс Улаанбаатар хотод 79, хөдөө орон нутагт 44 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа.
Хүсэлт гаргаж, шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуй нэгжийг сонгон, нийт 12,8 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.