Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу 404 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болсон байна. Уг шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн даатгалын цахим системд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нэвтэрч эхэлчээ. Энэхүү систем орон даяар нэвтэрснээр иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа юм.
“Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт”-ыг 2016 онд шинэчлэн баталсан билээ. Ингэснээр та хөнгөлөлттэй эмийг зөвхөн харьяа дүүргээсээ гэлтгүй даатгуулагч иргэн өөрийн хүссэн цагтаа, хүссэн газраасаа авах боломжтой болсон байна.
Сэтгэгдэл (1)