Ингэ ихэрлэнэ гэдэг тийм олон тохиох зүйл биш. Хорвоогийн ховорхон, хосгүй үзэгдэл гэж хэлэх нь бий. Тэгвэл саяхан баруун аймагт ингэ ихэр ботго гаргасан баяр үйл явдал тохиожээ. Энэхүү ховор тохиолдол амьдралд тохиовол бэлгэшээж, нутаг оронд олон жилийн өнө авч ирдэг гэж хэлдэг. Тэгвэл ихэр ботго гаргасан ховорт тооцогдох үйл явдал Увс аймагт болсон байна.
Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар багийн малчин Б.Түмэнжаргалын хотонд ингэ ихэрлэж, хоёр хөөрхөн ботго гаргасан байна. Б.Түмэнжаргалын гэр бүлд сумын удирдлагууд болон хоёрдугаар багийн төлөөлөгч Б.Одгэрэл, ах дүүс нь хүндэтгэл үзүүлжээ.