Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх үүсгэн байгуулагджээ. Энэ өдрөөс хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ний өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр болгон зарлаж уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн.
Дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг Дэлхийн Эрүүл Мэндийн өдрийг энэ жил дэлхий дахинаа “ Бүх нийтийн эрүүл мэндийн хамтралт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.