Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны сувилагч нар өнөөдөр /2018.04.06/ ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, идэвхтэн сонгуультнуудын улсын зөвлөгөөн”-д оролцогчид УИХ, Засгийн газарт найман заалт бүхий шаардлага хүргүүлэхээр болжээ.
Энэхүү шаардлагад сувилагчийн орон тоог 9000-аар нэмэгдүүлэх, ангилал, зэрэглэл, доод жишгийн шинэчлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх ажлыг энэ сарын 15-ны дотор эхлүүлэх зэргийг шаарджээ. Хэрэв тэдний шаардлагад хариу өгөхгүй бол тавдугаар сарын 12-ноос эхлэн ажил хаялт эхлүүлж, эмч, бусад ажилтнуудыг нь тэмцэлдээ оруулахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (10)