Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байна. Нийслэлийн Газрын албанаас дээрх хуулийн хугацааг сунгах хүсэлтээ Газар зохион байгуулалт, геодези зураг зүй газарт /ГЗБГЗЗГ/ хүргүүлжээ. Энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа.
Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгаа бөгөөд Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг сунгах эсвэл хугацаагүй болгох эсэх нь хаврын чуулганаар тодорхой болох юм байна..
Тодруулбал, Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацааг 3 удаа сунгасан бөгөөд цаашид хугацаагүй болгохоор хуулийн төсөл боловсруулаад байгаа аж.
Хэрэв хуулийн хугацааг сунгахгүй, иргэдэд мөнгөөр нь өгөхөөр болвол 700 м газрыг 9,240.000 төгрөгөөр авах юм байна. Тодруулбал, 1мк -13200 төгрөг гэж тооцжээ.
Харин 9 сая 200 мянган төгрөгөөр газар худалдаж авах боломжгүй иргэд худалдаж авалгүйгээр өмнөх шигээ хугацаагаа сунгаад эзэмшиж ч болох юм байна. Тухайлбал, Нэг айл жилдээ 3500 төгрөг төлөөд үргэлжлүүлэн урт хугацаагаар эзэмшиж болдон юм байна.
Сэтгэгдэл (2)