Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүчдэд мэдээлэл өглөө. Түүний ярьснаас тоймлон хүргэе.
-Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлж эхлээд үүнээсээ буцаан олголтыг авч байгаа. Өнөөгийн хууль эрх зүйгээр бол жилд нэг удаа НӨАТ-ын буцаан олголтыг авдаг.
2016 онд 497 мянган иргэнд 35,1 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг олгож байсан бол 2017 онд 654168 иргэнд 78,1 тэрбум төгрөгний НӨАТ-ын буцаан олголт олгохыг өнөөдрөөс эхлэн олгож байна.
НӨАТ-ын буцаан олголтыг авах данс руу нь сангийн яамнаас олгохоор боллоо. Сангийн яам татварын албатай хамтран НӨАТ-ын тухай хуулинд холбогдох өөрчлөлт хийгээд жилд нэг удаа биш жилд дөрвөн удаа, улиралд нэг удаа НӨАТ-ын буцаан олголтыг өгөхөөр төлөвлөж байна.
-ОУВС 2018 оны нэгдүгээр сарын 25-аас хоёр долоо хоногийн хугацаатай хэлэлцээр хийж байгаа.
Төсөв, банктай холбоотой, санхүүгийн зохицуулалтай холбоотой, өөрөөр хэлвэл Монгол Улсын төсвөөс санхүүтэй, төсвийн бодлого, мөнгөний бодлоготой холбоотой, бүтцийн өөрчлөлттэй холбоотой олон асуудлаар хэлэлцээр хийж байгаа.
ОУВС 2017 оны дөрөвдүгээр сард байгуулсан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш эдийн засгийн байдал эрс сайжирсан.
Бид бүгдийн төсөөлж байснаас ч илүү үр дүн гарч байгаа. Улсын төсвийн алдагдал буурсан, төсвийн орлого 2017 онд 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн, эдийн засгийн өсөлт сайжирсан. Монгол Улсын зээлдэх зэрэглэл нэг шатаар өссөн. Монгол улсын валютын нөөц жил гаруйн өмнөөс гурав дахин нэмэгдэж төгрөгийн ханш тогтворжсон зэрэг олон үзүүлэлт байна.
Татварыг нэг шатлалттай буюу 10 хувь руу буцааж оруулах ажлыг өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээн нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьж, энэ асуудал Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн. Тэтгэврийн хувьд өмнө мөрдөгдөж байсан эрэгтэй бол 65, эмэгтэй бол 55-тай тэтгэвэрт гарах мөн хортой нөхцөлд ажиллаж хүмүүсийн тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн байсныг буцааж хэвэнд нь оруулсан. Хэрэв цаашид ажиллах боломжтой гэж үзвэл үргэлжлүүлж ажиллаж болно гэдгийг хуульчиллаа. Өмнө тэтгэвэрт гарах насыг жил зургаан сараар нэмэгдүүлж байсан бол Монголчуудын дундаж наслалт хэдээр нэмэгдэж байна гэдэг дээр удалгаа хийж, 3 сараар нэмэгдүүлэхээр болж байгаа, өөрөөр хэлвэл зургаан сараар нэмгдүүлж байсныг буулгаад гурван сараар олгож байгаа. үүнээс гадна цалин нэмэгдэх асуудлаар гэрээ хэлэлцээр явагдаж байна... гэлээ.
Сэтгэгдэл (5)