2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж ярианы бичлэг олон нийтэд цацагдсан. АН-ын удирдлагууд дээрх хүмүүсийн ярианы бичлэгийг шинжээчдээр шалгуулахад эвлүүлэг биш гэдэг нь тогтоогдсон билээ. Энэ дагуу хууль хяналтын байгууллагад хандан МАН-ын удирдлагуудыг шалгаж өгөхийг хүссэн. Хүсэлтийн дагуу прокуророос уг бичлэгийг шалгаад эвлүүлэг хэмээн мэдэгдсэн билээ.
Тэгвэл Авлига, албан тушаалын гэмт хэрэг шалгах харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хэргийг шалгажээ. Мөн цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа аж. Шалгалтын явцад уг хэрэгт холбоотой хоёр иргэнийг тогтоож, сэжигтнээр татжээ. Тэднийг эвлүүлэг хийсэн, далайлган сүрдүүлсэн, бусдыг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүү үүсгэн байцааж байгаа гэлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)