“Ажаад байхад амьдралд санаа муутнууд хожоод, сайхан сэтгэлтнүүд нь байнга хоцорч буй харагдах юм” гэж онч үгсийн хаан гэгддэг Лихтенберг хэлжээ. Тэгвэл одоо тэрхүү үгийг “фракцгүй боллоо” гэдгээ дарга З.Энхболд нь гол хурал дээрээ гэв гэнэт зарласан Ардчилсан намын доторхи “Шонхор” фракцынханд зориулан хэлэх байна. Ингэж хэлэх шалтгаан ч бий.
Сүүлийн үед “Шонхор” фракцын байгуулсан Ардчилсан хүчний холбоо хүрээгээ хуучин шигээ сэм сэмхнээр бус ил тодоор тэлэх болж, тэр ч бүү хэл нам болох алхамаа улаан цагаан хийж эхэлсэнтэй холбоотойгоор дээрхи үгийг хэлж байгаа юм шүү. Жишээнүүд хэлэх үү?
Саалиа бэлтэхээр саваа бэлтгэ нэг үг бий шүү дээ. Түүн шиг нэгэн цагт Ардчиллын ордон гэгддэг байсан намхан байшин эдүгээ хогийн цэг рүү ачигдаж, түүний суурин дээр Ардчилсан хүчний холбооны шилэн байшин сүндэрлэх гэж байна.
С.Зоригийг манайхан нухчихсан бол З.Энхболдын Ардчилсан хүчний холбоо өөрийнхөө ах болох Ардчилсан холбоог нэлээд монголжуу маягаар цааш харуулах төлөвтэй байна.
Яагаав нөгөө дуурь, Соёлын төв өргөө хоёрыг холбодог байсан шилэн хүзүүвч гэгддэг алдарт байр шүү дээ. Мөн сонгуулийн өмнөх жилээс “Ардчилсан нам”, “МоАХ” гэсэн эмблем бүхий цэнхэр малгайтай залуус хаа сайгүй таардаг байсан бол өдгөө “АХХ” гэсэн цагаан малгай, зангиа алчуур бүхий дарга нар нь Монгол нутгаа гороолж байна. Ингэснээр юуны өмнө нэгэн цагт монголчуудаа коммунизмын хий үзэгдэлд мансуурч байхад нь сэрээж, мань мэтийгээ шинэ нийгэм рүү хөтлөн оруулж байсан Монголын ардчилсан холбоо нүд аньж, бэлгэдэл нь хөшөө болон мөнхрөх л үлдэв бололтой. Яг С.Зориг агсан шигээ гэсэн үг л дээ.
С.Зоригийг манайхан нухчихсан бол З.Энхболдын Ардчилсан хүчний холбоо өөрийнхөө ах болох Ардчилсан холбоог нэлээд монголжуу маягаар цааш харуулах төлөвтэй байна.
Өөрөөр хэлбэл, “гүлэг үмхүүлэх” арга хэрэглэнэ гэсэн үг. Дээр үед монголчууд нүүдэл даахгүй болов уу гэсэн хөгшдийнхөө аманд хонины сүүл үмхүүлж байгаад, шаант чөмгөөр гудран цааш харуулдаг байсан арга л даа. Үүнийг зөвхөн ач хүү нь гүйцэтгэнэ. Хөөрхий эмээ, өвөөгийн нь нас яагаа ч үгүй байхад шүү дээ. Тэгвэл өнөөдөр “нас нь болоогүй”, дөнгөж 25 настай идэрхэн Ардчилсан холбоонд Ардчилсан хүчний холбооныхон “гүлэг үмхүүлэхээр” шуударчээ.
Сонгууль хаяанд ирсэн учир “Шонхорууд” маш их яарч байна. Тэдний алсын төлөвлөгөөний эхний хэсэг биелжээ. Намынхаа удирдлагыг авсан уу, авсан. Н.Алтанхуягийг зайлуулсан уу, зайлуулсан. Хөдөөгийнхнөө урвуулсан уу, бараг урвуулсан. Харин одоо МоАХ-нд юуны өмнө “гүлэг үмхүүлэх” үлдэв. Дараа нь АН-аа намнах эцсийн төлөвлөгөө бий.
Ямартай ч З.Энхболд даргын байгуулсан Ардчилсан хүчний холбооны “АХХ” хэмээх товчилсон нэр МоАХ нүд аньсан тухай зарлал шиг харагдах болсныг хэлэх байна. Мөн энэ бол дараагийн ээлжинд Ардчилсан нам амаа бариулах харангын дохио. Яагаад эхээр АХХ гэх “Үр могой” энэ хоёрын зүг цоо ширтээд нүд нь таг гөлөрсөн байна шүү дээ.
Д.Гал
Сэтгэгдэл (7)