

Гэрийн үйлчлэгчдийг яг л Атиензагийн адилаар хууль бусаар хил давуулан, ямар нэг баримт бичиг үйлдээгүй байжээ. Атиензаг хил давуулж Сингапурт хүргэсэн, тэндээсээ Монгол руу явуулж гэрийн үйлчлэгч болгосон талаар ямар нэгэн баримт бичиг орон нутгийн зуучлагч байгууллага болон Сингапур дахь төлөөлөгчид нь байгаагүй тухай 24tsag.mn өмнө нь мэдээлсэн билээ. Мөн Филлипиний Гадаад хэргийн яам болон Нийгмийн хангамжийн газар эсвэл Филлипинээс гадаадад ажиллагсдыг бүртгэх газарт Атиензагийн талаар ямар ч мэдээлэл байгаагүй аж. Энэ мэтээр Атиенза бүсгүйн ажиллах хүчин болсон явдал анхнаасаа хууль бус болж байна.
Ер нь хил даван ажиллагсдыг ялангуяа гэрийн үйлчлэгчдийг Монгол болон Хятад улсад гэрийн үйлчлэгчээр ажиллахгүй байхыг Филлипиний төрөөс анхааруулдаг. Учир нь энэ хоёр улсад хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэж үздэг байна. Хятад улсад Филлипинээс суугаа элчин сайд Франциско Бенедикто энэ тухай мэдэгдэж байжээ. Нөгөө талаар энэ хоёр улс хууль бус ажилчдыг буцаах талаар эрчимтэй ажиллаж байгаа гэв. Хэрэв Монгол улсад удаан хугацаагаар амьдрах бол өдөрт 30 ам.доллараас илүү мөнгө төлөх хэрэгтэй гэсэн байна. Төгсгөлд нь Монголчууд хууль бус оршин суугч, цагаачлагчдын асуудалд сүүлийн үед идэвхтэй анхаарах болсныг мөн сануулжээ.

Одоогоор Атиензагийн амь насаа алдсан учир битүүлэг явдлыг том охин Ниррель Атиенза илрүүлэхээр тууштай явж байгаа юм. Тэр 16 настай хэрнээ ийнхүү хөөцөлдөж байгаагийн шалтгаан нь нэгдүгээрт, түүний аав англи хэл мэдэхгүй, хоёрт гурван дүүг нь болон Ниррелийг тэжээхийн тулд ажил хийх ёстой учир завгүй байгаа гэнэ. Саяхан л гэхэд Ниррель охин OFW-ын дундаас амь алдсан хүмүүсийн ар гэрийнхний уулзалтад орж, ээжийнхээ болон гэрийнхнийхээ талаар баримтууд дэлгэсэн байна./Видеог энд дарж үзнэ үү/ Энэ бүгдийг 24tsag.mn эргэн мэдээлэх болно.