Хүний аминд хүрсэн “Эко констракшн”-ы барилгууд хэл ам дагуулах нь
дуусахгүй аж. “Эко констракшн” компанийн БГД-ийн дөрөвдүгээр хорооны
нутагт барьсан “Golden park” хотхоны оршин суугчид эрсдэлтэй бас
айдастай амьдрах болсон талаар тус хорооллын оршин суугч Э манай сайтад
мэдээллээ.
Хүний аминд хүрсэн “Эко констракшн”-ы барилгууд хэл ам дагуулах нь дуусахгүй аж. “Эко констракшн” компанийн БГД-ийн дөрөвдүгээр хорооны нутагт барьсан “Golden park” хотхоны оршин суугчид эрсдэлтэй бас айдастай амьдрах болсон талаар тус хорооллын оршин суугч Э манай сайтад мэдээллээ.
“Golden park” хотхоны 101 болон бусад байруудын цахилгаан шат нь хүний аминд хүрэх магадлал тун өндөр байгаа аж. Учир нь цахилгаан шат нь дээш өгсөж байгаад доошоо гэнэт унасан тохиолдлууд олон гарсан байна. Жишээлбэл, өнгөрсөн бямба гаргийн 20:15 минутад 101 дүгээр байрны дөрвөн оршин суугч цахилгаан шатанд суун долоон давхарт явж байтал цахилгаан шат гацаж, улмаар гурван давхар хүртэл унасан байна. Дөрвөн хүний нэг нь өндөр настан байсан бөгөөд одоогоор түүний биеийн байдал муу байгаа аж.
Харин энэ асуудлыг шийдвэрлэх ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа юм байна. СӨХ-ны ажилтнууд нь хүртэл “цахилгаан шат унах ёсгүй дээ” гэхээс өөр хариу хэлэхгүй байгаа аж. Харин энэ асуудлаар “Эко констракшн”-ы төлөөлөгч н.Оюунтай холбогдоход “Цахилгаан шат унасан тохиолдол байгаа. Гэхдээ цахилгаан шат унаснаас болж хүний бие муудсан гэж би сонсоогүй юм байна. Цахилгаан шат унана нь гэдэг нь ямар ч тормозгүй унахыг хэлдэг. Харин хоёр гурван давхрын хооронд унаад тормозлоод зогсохыг унах гэхгүй. Ийм тохиолдолд хүн бэртэж гэмтэхгүй” хэмээн хариулсан байна.
Цахилгаан шатны трос тасарч унахаас гадна ажиллахгүй байх тохиолдол ч олон гарч оршин суугчдыг бухимдуудаг байна.
“Эко констракшн”-ы энх тунх амьдралын баталгаа хаана байна?

Д.Идэр
Сэтгэгдэл (35)