-
2021 оны 6 сарын 17
Иргэн танд төрийн үйлчилгээг ойртуулж, ЗТХЯ-аас Улаанбаатар хотын ойролцоох Эмээлт, Хоолт, Налайх-Тэрэлж чиглэлийн авто зам ашигласны төлбөр хураамжийг цахимаар, шуурхай төлөх боломжийг бүрдүүллээ.
-
2021 оны 6 сарын 17
Голомт банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банк хамтран “Жижиг, дунд бизнесийг дэмжих зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрийг танилцуулах цахим арга хэмжээг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагуудын удирдлагууд оролцож, 20 гаруй ААН болон Голомт банкны харилцагчдад зориулан шинээр бий болж буй зөвлөх үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ.
-
2021 оны 6 сарын 17
Танд төрийн үйлчилгээг ойртуулж, ЗТХЯ-аас Улаанбаатар хотын ойролцоох Эмээлт, Хоолт, Налайх-Тэрэлж чиглэлийн авто зам ашигласны төлбөр хураамжийг SocialPay аппликэйшн ашиглан хялбар, шуурхай төлөх боломжийг бүрдүүллээ.
-
2021 оны 6 сарын 16
Хүн төрөлхтний бүх спортын наадам “Токио-2020” зуны олимп болон хөл бөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг “Евро-2020” энэ зун биднийг угтаж байна. Үүнийг тохиолдуулан shoppy.mn спортын бараанууддаа энэ 6.11-ээс 7.11-ны хооронд хямдралтайгаар худалдаалж байгаа бөгөөд урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр, 30 сарын хугацаанд, 10’000’000₮ хүртэлх зээлээр худалдан авч хүссэн газартаа хүргүүлээд авах боломжтой. Мөн та хямдралтай барааг хүртэл өөрт тохирох үнийн дүн болон хугацаагаар цахим зээлийг ашиглан худалдан авах боломжтой гэдгийг дахин дуулгаж байгаадаа таатай байна.
-
2021 оны 6 сарын 14
Голомт банкнаас SocialPay аппликэйшны үнэнч хэрэглэгчдэдээ зориулан “SocialPay Loves You” урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа. Олон төрлийн хөнгөлөлт, урамшууллууд зарлагдах тус аяныг кофенд дурлагсдад зориулсан “SocialPay Loves Coffee” урамшууллын аянаар эхлүүлж байна.
-
2021 оны 6 сарын 14
7-17 насны хүүхэд залууст зориулсан “JUNIOR” багц нь хүүхдийг багаас нь бие даалгаж, санхүүгийн харилцаанд сурган, мөнгөө зөв зохистой зарцуулах чадвартай, хариуцлагатай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа ажээ.
-
2021 оны 6 сарын 12
Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан “Бэрхшээл, хямралыг даван туулах сэтгэлзүй” сэдэвт сургалтыг “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб”-тэй хамтран 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтад бизнесийн салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж буй манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.
-
2021 оны 6 сарын 11
Голомт банк нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хуурай газрын эко системийг хамгаалах зорилтод тулгуурлан “Голомтын төгөл” мод тарих аяныг уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
-
2021 оны 6 сарын 08
ГОЛОМТ БАНКНЫ АЛТАНТҮЛХҮҮР ХҮҮХДИЙН САН “ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ДЭМЖИН АЖИЛЛАНА.
Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн дэмжиж, албан ёсны хамтрагчаар ажиллах санамж бичгийг байгууллаа.
Арга хэмжээнд төслийг санаачлагч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд нар оролцон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар Голомт банкны Алтантүлхүүр сан тус төсөлд санхүүгийн болон шаардлагатай бүхий л зүйлсээр дэмжин ажиллахаар боллоо.
БЯЦХАН ЗҮРХЭНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ.
-
2021 оны 6 сарын 07
Дайчин чадвар кузав засварын үүсгэн байгуулагч Р.Энхболдтой ажлын байрыг дэмжих зээлд хэрхэн хамрагдаж цар тахлын хүндрэлийг даван туулсан талаар ярилцсан сурвалжлагыг хүргэж байна.
-
2021 оны 6 сарын 04
Иргэд, аж ахуйн нэгжийн нийт хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ оны дөрөвдүгээр сард 34,4 хувиар өсчээ.
-
2021 оны 6 сарын 02
“Хүүгээ эмчлүүлэх цор ганц хүсэл минь Зүрх мартахгүй төслийн ачаар биелсэн”
“Бидэнд элэг бүтэн, аз жаргалтай амьдрах том боломж олгосонд баярлалаа. Хэрэв энэ төсөл байгаагүй, бидэнд туслаагүй бол хүүгээ эмчлүүлэх, мэс засалд оруулах санхүүгийн боломж манайд байхгүй. Хүүгээ эмчлүүлээд тайвширсныхаа дараа би дахин нэг хүсэлтэй болсон. “Зүрх мартахгүй” төсөл битгий зогсоосой, олон олон жил үргэлжлээсэй. Тэгж байвал сайхан”.
“Зүрх мартахгүй” төслийн хүрээнд амьдрал бэлэглэсэн 170 бяцхан зүрхний нэг нь Чингэлтэй дүүргийн иргэн Д.Цолмонтуяагийн хүү. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдээ яаж эмчлүүлэх вэ, эмчилгээнийх нь зардлыг хэрхэн олох вэ хэмээн арга баран суугаа олон эцэг, эхийн нэг нь тэр юм. “Зүрх мартахгүй” төсөл ийм л хүмүүст, аврал эрсэн бяцхан зүрхнүүдэд тусламжийн гараа сунган, амьдрал бэлэглэсээр байгаад нь бахархахгүй байхын аргагүй билээ.
-
2021 оны 5 сарын 29
Голомт банк нийт карт эзэмшигчдэдээ зориулан урамшуулал, хөнгөлөлтүүдийг тогтмол зарладаг билээ. Тэгвэл энэ удаад та болон таны гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд бүрэн нийцэх 10-21 хувийн буцаан олголт авах боломж бүхий урамшуулалт хөтөлбөрүүдийг зарлан явуулж байна.
-
2021 оны 5 сарын 28
ХХБанк жил бүрийн 6-р сарын 1-ний өдөр буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан бяцхан харилцагчдаа халамжлан, баярлуулдаг уламжлалтай билээ. ХХБанк НҮБ-ын уур амьсгалын ногоон сангийн үндэстний итгэмжлэгдсэн байгууллага болсонтой холбоотойгоор энэ жилийн хувьд Монголын нийт хүүхэд багачуудынхаа дунд “Хайрлагдсан дэлхий” сэдвийн хүрээнд видео бичлэгийн уралдааныг зарлаж байна.
-
2021 оны 5 сарын 24
Таны хүүхэд, эсвэл та болон таны найзууд мөнгөө хадгалж, өөрийн гэсэн хадгаламжтай болоод дэлгүүрээс худалдан авалт хийхдээ банкны картаар үйлчлүүлж, ухаалаг утсаараа гүйлгээ хиймээр байдаг, банкны харилцагч болох насанд хүрээгүй учраас энэ бүхнийг хийж чадахгүй байна уу?
-
2021 оны 5 сарын 21
Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Төрийн банкнаас жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг 2021 оны гуравдугаар сарын 10-наас эхлэн олгож эхэлсэн билээ.
-
2021 оны 5 сарын 19
Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо) нь Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-тай тогтвортой, ногоон санхүүжилтийг банкны бус санхүүгийн салбарт хөгжүүлэх, мэдлэгийг бий болгох, бодлогын нөлөөлөл, судалгаа шинжилгээний ажлыг хийх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
-
2021 оны 5 сарын 19
Ковид-19 цар тахлын нөлөөлөл дор хүн төрөлхтөн хоёр жилийг хэдийнээ үджээ. Эхэндээ бол улс орнууд өвчнийг дотооддоо алдчихгүй байх, алдчихсан бол тархалтын хүрээг хумихын төлөө л хичээж ажиллаж байлаа.
-
2021 оны 5 сарын 18
Манай улсад халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед бэлэн мөнгө ашиглах нь түүгээр дамжин халдвар авах магадлалыг ихэсгэх нэг нөхцөл болдог тул бэлэн мөнгөнөөс зайлсхийж, төлбөр тооцоогоо зайнаас хийхийг ЭМЯ, Монголбанк болон арилжааны банкнуудын зүгээс зөвлөсөөр байгаа. Худалдаа, хөгжлийн банк төлбөр, тооцоогоо зайнаас төлөх PayWave технологийг агуулсан Олон улсын VISA картын үнийг хөнгөлөн харилцагчдадаа бэлэг барьж байна.
-
2021 оны 5 сарын 17
Зөвхөн эдийн засгийг хөгжүүлэхээс гадна хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэр гаргахдаа тухайн төсөл нь байгальд ээлтэй эсэх, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй эсэх, нийгмийн сайн сайханд чиглэсэн зэргийг анхаарснаар санхүүгийн байгууллага төдийгүй харилцагчийн эрсдэл багасаж, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй амьдрах үндэс суурь болоход бодит үр дүнг авчирдаг билээ.