-
2022 оны 10 сарын 26
Энэ 10 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Нидерландын Хаант Улсын Гааг хотод зохион байгуулагдсан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-д Худалдаа, хөгжлийн банкны төлөөллүүд оролцсон юм.
-
2022 оны 10 сарын 25
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг болж байна.
-
2022 оны 10 сарын 24
Засгийн газрын өрийн үлдэгдэл 2022 оны хагас жилийн байдлаар нэрлэсэн дүнгээр 28.5 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 50.1 хувийн гүйцэтгэлтэй байсан бол 2022 оны жилийн эцсийн байдлаар 35.6 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ний 56.6 хувьд хүрэх төсөөлөлтэй байна.
-
2022 оны 10 сарын 19
Голомт банк өргөн хүрээтэй, хүртээмжтэй банкны үйлчилгээг харилцагчдадаа хүргэх зорилгын хүрээнд салбар, тооцооны төвөөс гадна дижитал банк болон өөртөө үйлчлэх банкны үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд бид Голомт банкны шинэчлэгдсэн ATM төхөөрөмжөөс КИОСК-ийн үйлчилгээ авах боломжийг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр харилцагчид Голомт банкны зарим үйлчилгээг салбараар үйлчлүүлэхээс гадна, орон нутаг болон Улаанбаатарт байрлах 160 шинэчлэгдсэн ATM төхөөрөмжийг ашиглан ойроос авах нөхцөл бүрдэж байна.
-
2022 оны 10 сарын 18
Монгол улс 2012 оноос хойш хүүхэд залууст санхүүгийн боловсролыг олгож хуримтлал хэрхэн үүсгэх талаар түүний ач холбогдлын талаар сурталчлан таниулсаар ирсэн.
-
2022 оны 10 сарын 18
Монгол Улсад нэг жилд зүрхний гажигтай 800 орчим хүүхэд төрдөг гэсэн статистик байна. Эдгээр хүүхдэд мэс засал хийж, эрүүл болгохын тулд “Зүрх мартахгүй” төсөл цаашид ч үргэлжилнэ гэдгийг санаачлагч Б.Болдсайхан эмч хэлсэн юм. Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк ч төслийг үргэлжлүүлэн тууштай дэмжихээ илэрхийлж, 3 дахь жилдээ хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулаад буй билээ.
“Улаанбаатар сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, “Зүрх мартахгүй” төслийн санаачлагч Б.Болдсайхан эмчтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-
2022 оны 10 сарын 17
Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхим @AustCham Mongolia-аас жил бүр зохион байгуулдаг хамгийн том Гала арга хэмжээ DOWN UNDER DISCO өчигдөр болж өнгөрлөө. Тус арга хэмжээний цорын ганц DIAMOND SPONSOR-р Худалдаа Хөгжлийн Банк ажилласан юм.
-
2022 оны 10 сарын 13
Ингэснээр ирэх онд нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрэхээр тооцжээ.
-
2022 оны 10 сарын 12
Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сан 3 дахь жилдээ “Зүрх мартахгүй” төсөлтэй хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Төрлөхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо оношлон, мэс засал хийж, амь насыг нь аврах зорилготой уг төслийг Голомт банк эхэлсэн цагаас нь дэмжиж, санхүүгийн болон шаардлагатай бусад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм.
-
2022 оны 10 сарын 12
Голомт банк Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, 2022-2023 онд онд их, дээд сургуулиудын дунд зохион байгуулах сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг ивээн тэтгэхээр боллоо. Мөн сурлага, спортын амжилтаараа тэргүүлсэн 2 тамирчин оюутныг шалгаруулж, сургалтын тэтгэлэг олгох юм.
-
2022 оны 10 сарын 11
Монголбанкнаас иргэд олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улсад тэмдэглэхэд жил бүр оролцож байна.
-
2022 оны 10 сарын 10
Төрийн банкнаас Таны алтан цагийг хэмнэж, банканд очилгүйгээр санхүүгийн үйлчилгээг гар утсаараа авах боломжтой “Гялсбанк” үйлчилгээндээ урамшуулалт аяныг 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал зарласан.
-
2022 оны 10 сарын 10
УИХ-ын намрын чуулганаар 2023 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслөөс Монгол Улсын Засгийн газрын гадаад, дотоод өрийн тухай мэдээллийг хүргэж байна.
-
2022 оны 10 сарын 08
БОАЖЯ-аас зохион байгуулж буй “Ногоон технологи-2022” үзэсгэлэн Дүнжингарав нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж байна.
-
2022 оны 10 сарын 08
Уул уурхайн бус экспортыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоог бүрдүүлж, хамтран ажиллах зорилгоор Монголбанк МҮХАҮТ-тай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
-
2022 оны 10 сарын 08
Голомт банк таны тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty оноотой хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд харилцагчид Голомт банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах бүрдээ “Голомт оноо” цуглуулж, хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.
-
2022 оны 10 сарын 08
Happy Art урлагийн төрлийг үндэслэгч, Бразилын алдарт зураач Ромеро Бриттогийн бүтээлийг ХХБ албан ёсны эрхтэйгээр картын загварт буулган БРИТТО ВИЗА олон улсын картыг зах зээлд нэвтрүүлсний 1 жилийн ой тохиож байна. Бритто виза карт нь тогтмол урамшуулал, хөнгөлөлт, буцаан олголттой гэдгээрээ Happy Харилцагчтай онцлог карт билээ.
-
2022 оны 10 сарын 06
Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтын хүрээнд, харилцагчдад зориулсан уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шат дараатайгаар нэвтрүүлж байгаа билээ.
-
2022 оны 10 сарын 06
Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.доллартой тэнцэж байна.
-
2022 оны 10 сарын 05
НҮБ-ын Залуу төлөөлөгч хөтөлбөрийн “Гоё хүмүүстэй дэлхий” төслийн багаас зохион байгуулсан “Greenify” хакатон арга хэмжээ хоёр өдөр амжилттай болж өндөрлөлөө.