Шинэ жилийн баяр ойртсон эдгээр өдрүүдэд их хотод аль хэдийн баярын уур амьсгал оржээ. Хаа сайгүй гацуураа засч гаднах орчиндоо шинэ жилийн өнгө аясыг оруулсан байгаа нь цаанаа л сэтгэл догдлуулан хүлээлт үүсгэнэ.
Өчигдөр би гэртээ харих замдаа бяцхан мөсөн хотхонтой таарч тэсэлгүй баахан зураг дарснаа та бүхэнтэй хуваалцаж байна. Энд жижиг том мөсөн гулгуур, монгол гэр, дөрвөн бэрх буусан шагай, цаа буга гээд бүх л зүйл нь мөсөн. “Талх-чихэр” ХХК-иас барьж байгуулсан энэхүү жижигхэн хотхон Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн хажууханд байгуулагджээ.

Н.Анар
Сэтгэгдэл (6)