Энэ сарын 08-ны өдрийн бямба гарагт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
Уг нутгаас Улсын арслан Д.Самбуу, Улсын начин У.Магсаржав, Д.Дэмбэрэл, Л.Ренчиндорж, О.Лувсандондов, Б.Ганбаатар нарын зэрэг улсын алдар цолтой бөхчүүд төрөн гарчээ.
Мөн Аймгийн арслан Ч.Эрдэнэхүү, Б.Баярхүү, Аймгийн заан Э.Мөнхбат, Аймгийн харцага Б.Алтанхуяг зэрэг хүчтэнүүд төрөн гарсан юм.
Л.Баяр