Бангладешийн жагсагчид огцорсон Ерөнхий сайд шейх Хасина болон түүний намын бусад гишүүдийн гэр бүлийн байшинг сүйтгэж, галдан шатаажээ. Өнгөрсөн жил оюутнуудын бослогын улмаас тэр албан тушаалаасаа бууж, Энэтхэг рүү цөлөгдсөн юм. Түүнийг олон нийтийн хэрэгслээр үг хэлнэ гэсэн мэдээлэл тархаж, улмаар эмх замбараагүй байдал үүссэн байна.
Бангладешийг 20 жил удирдсан 77 настай Хасинагийн хувьд эсэргүүцэгчдийг нухчин дардаг, харгис хүн гэдгээрээ алдартай. Лхагва гаргийн орой жагсагчид экскаватороор Хасинагийн талийгаач эцэг, мөн Бангладешийг үндэслэгч ерөнхийлөгч Шейх Мужибур Рахманы байшинг нураажээ.
Хасинагийн аав нэгэн цагт тусгаар тогтнолын баатар гэж олонд хүндлэгдсэн хүн байв. Хасина фэйсбүүкээр шууд дамжуулалт хийх үеэрээ, эцгийнх хуучин гэрийг нураасан явдлыг буруушааж, "шударга ёсыг" шаардан "Тэд барилгыг нурааж чадна, гэхдээ тэд түүхийг арилгаж чадахгүй" гэжээ.
Хасина өнгөрсөн наймдугаар сард Энэтхэг рүү зугтсан ч түүний болон Авами лигийн намын гишүүдийн эсрэг уур хилэн арилаагүй хэвээр байна. Өнгөрсөн жил Хасинагийн засгийн газар эсэргүүцлийн жагсаалыг дарах гэж оролдох үед 200 гаруй хүн амиа алдсан юм.
Лхагва гарагт жагсагчид Авами лигийн ахлах удирдагчдын байшин, эрхэлдэг бизнесийг сүйд хийв. Цагдаа нарын мэдээлснээр, лхагва гаргийн шөнө 700 орчим жагсагч Хасинагийн байрыг нураахад байсан бөгөөд тэдгээрийг олон арван цагдааг хэв журманд нь оруулахаар ажилласан ч амжилт олоогүй байна.
Хасинаг огцруулснаас хойш Нобелийн шагналт Мухаммед Юнус тэргүүтэй түр засгийн газар тус улсыг тогтвортой байлгасаар ирсэн. Юнус 2025 оны сүүл эсвэл 2026 оны эхээр сонгууль явуулахаа амласан.
Л.Баяр