Аргентины ерөнхийлөгч Хавьер Майлей Доналд Трампын АНУ-ыг ДЭМБ-аас гаргасныг үлгэр жишээ болгон, Аргентин улс мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) гарна гэж мэдэгдэв.
Майлей өөрийн шийдвэрээ ДЭМБ-ын Ковид-19 тахлын менежменттэй холбон тайлбарлаж, "түүхэн дэх хүн төрөлхтний эсрэг үйлдэгдсэн хамгийн хачирхалтай гэмт хэргийн нэг болох агуйн хүмүүсийн хорио цээрийн дэглэм" гэж тодорхойлжээ.
Лхагва гарагт гаргасан шийдвэр нь ДЭМБ-аас гарснаар тус улсын санхүүжилтийн хүртээмжийг бууруулна гэх сөрөг хүчнийхэн болон эрүүл мэндийн байгууллагуудын шууд шүүмжлэлд өртөв.
"Бид түүхэн дэх хамгийн том туршилтын гүйцэтгэгч байсан, хортой байгууллагыг орхихоор шийдсэн" гэж Майлей олон нийтийн сүлжээнд бичжээ.
Ийм шийдвэр гаргахад Конгрессоос зөвшөөрөл авах шаардлагатай тул санаан зоргоор болохгүй байх магадлалтай. Буэнос-Айрес дахь Торкуато Ди Телла их сургуулийн олон улсын харилцааны профессор Хуан Габриэль Токатлиан "Аргентинд ДЭМБ-тай харилцах нь хуулийн нэг хэсэг уг байгууллагаас гарахын тулд өөр хууль батлах ёстой" гэв.
Л.Баяр