Зургаадугаар сарын 5-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Чонохарайх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны Хэрлэн, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн.
Алтай нуруунаас эхтэй Ховд гол \Мянгад сум\ үерийн түвшинг 10 см орчим давсан байна.
Өнөөдөр Булганы нутаг, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Мөн энэ сарын 05-наас 6-нд шилжих шөнө Хэнтий аймгийн нутгаар бороо орох тул голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.