2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэлжээ. Өмнө нь нэр дэвшигчид өөр өөрийн самбартай байсан бол энэ жилээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэр дэвшигчдийн "нэгдсэн самбар"-ыг байршуулж буй. Тодруулбал, тухайн тойрогт нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл “нэг самбарт” байрлах юм. Ингэхдээ нэг нэр дэвшигчид сурталчилгааны зай буюу А3-ын хэмжээ оногдох юм.