Төв аймгийн Баянчандмань сумын "Чандмань" баг шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлагыг ОБЕГ зургаадугаар сарын 4-ний 04:52 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байсан агаад гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байжээ. Одоогоор буюу 11:16 цагийн байдлааар шувууны аж ахуйд гарсан гал түймрийн тархалтыг зогсоожээ. Одоо Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-аас экскаватор дайчлан задаргаа хийж, бүрэн унтраахаар ажиллаж байгааг мэдээлсэн байна.