Үндэсний номын сангийн шинэ барилгыг нээв. Энэ үеэр МУСГЗ Г.Аким сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Үндэсний номын сангийн шинэ барилга барихыг санаачилсан хүн нь би юм. Үүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр их дэмжсэн. Газар олдохгүй байхад нийслэлийн зургийг бүхэлд нь дээрээс нь хараад энд нэг цоорхой байна хэмээгээд шавыг нь тавьж байлаа. Түүнээс хойш зургаа орчим жил өнгөрчихөж. Сэлбэ голын хөвөөнд номын өргөө сүндэрлэсэнд би их баяртай байна. Энд монгол хүн бүрийн ном унших, номтой нөхөрлөх орон зай бий боллоо хэмээн сэтгэж байна.
Да багш \Ц.Дамдинсүрэн\-ийн хэлсэнд хүрч, номын тухай хэлж би чадахгүй. Гэхдээ ном уншина гэдэг ертөнцөөр, сансар хорвоо, монголын уул усаар ч явж буй хэрэг. Нэгэн жижигхэн өрөөнд суугаа бидэнд дэлхийгээр, сансар хорвоогоор аялах боломжийг нээж өгдгөөрөө ном гэдэг гайхамшиг юм" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)