Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд. Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Биеийн тамир, спорт-тогтвортой хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
10.00-17.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Өмгөөлөгчдийн холбоо, нийслэлийн ЗДТГ хууль эрх зүйн "Танд тусалъя 2024” өдөрлөг зохион байгуулна.
10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан болно.
11.40 цагт: Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгыг нээх ёслол болно. Утас: 8010-4037.
14.00 цагт: Улаанбаатар дахь Русский дом (РЦНК)-д: Халх голын ялалтын 85 жилийн ойн хүрээнд ОХУ-аас манай улсад ирээд буй “Халхын гол: Бидний алдар нэр-2024” олон улсын экспедицийн уулзалт болно.
Соёл урлаг:
10.30-17.00 цагт: Дүрслэх урлагийн музейд: “Нар өнжсөн өдрүүд” байгалийн реалист зургийн үзэсгэлэнтэй.
11.00 цагт: Монголын Театрын музейд: Ардын уран зохиолч, СГЗ Ж.Саруулбуянгийн уран зургийн “Тунсаг ертөнц” үзэсгэлэн болон "УЛИРАЛ & ЗОХИОЛЧ" сэтгүүлийн тусгай дугаарын нээлт болно
-Хүй долоон худагт:
5-р сарын 24-27-нд: Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” ТББ “Тэнгэр” дэлхийн бөөгийн фестиваль зохион байгуулж байна.