Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай асуудлаар байгуулагдсан Түр хорооноос энэ сарын 29, 30-нд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулахаар болсон.
Сонсголоор ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагааны асуудлаар Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг зохих хууль журмын дагуу олгож, бүртгэж, баталгаажуулсан эсэх; Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам зөрчигдсөн эсэх;
Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой зөрчил байгаа эсэх талаар нотлох баримтыг шинжлэн судлах юм.
Сэтгэгдэл (1)