Өнгөрсөн мягмар гарагт Америкийн агаарын тээврийн компаниар үйлчлүүлж байсан нэгэн зорчигч Мягмар гарагт нислэгийн үеэр бүхээгийн багийн эмэгтэй гишүүнийг хазаж, Японоос АНУ-ын Сиэтл рүү ниссэн "All Nippon Airways" (ANA) онгоц Токио руу буцаж эргэхэд хүргэсэн гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
"ANA 118" нислэг орон нутгийн цагаар 21:47 цагт Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлаас хөөрч, цаг гаруйн хугацаанд эргэн тойрон эргэлдсэн тухай нислэгийн хяналтын Flightradar24 цахим хуудаст мэдээлэв.
Онгоц Японы нийслэлд сая газардсаны дараа эрэгтэйг цагдаа нар саатуулсан. Харин тэд түүний хэн болохыг хэлээгүй байна. Онгоцны үйлчлэгч эмэгтэй хөнгөн гэмтэл авсан гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. Токио хотын цагдаагийн газар хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Энэ нь хазуулсан гэх анхны тохиолдол биш юм. 2022 онд АНУ-ын "American Airlines" болон "Delta Air Lines" компаниудын тусдаа нислэг үйлдэж байсан хоёр зорчигч онгоцны багийн гишүүд болон бусад зорчигчдыг цохиж, хазсан хэргээр их хэмжээний торгууль төлжээ.
Тэд тус бүр 82 мянга, 73 мянга орчим ам.долларын торгууль төлсөн нь Холбооны Нисэхийн Удирдлагын газраас онгоцонд үйлдэл хийсэн зорчигчдод ногдуулсан хамгийн өндөр хоёр торгуульд тооцогддог.
Л.Сайнаа