АНУ-аас гаралтай алдарт рэппер Тупак Шакур 1996 оны есдүгээр сарын 13-нд 25 насандаа бусдын гарт амь үрэгдсэн билээ. Тэгвэл түүний аллагыг зохион байгуулсан гэгддэг Дуэйн Дэвист шүүхээс 750 мянган ам.доллароор батлан даалтад гарах санал тавьжээ. Хэрэв тэр уг төлбөрийг төлж батлан даалтаар суллагдвал цахилгаан гав зүүж, цагдаа нарын хяналт дор аж төрнө. Энэ нь манайхаар 2.5 тэрбум төгрөг юм.
Түүний өмгөөлөгч Роберт Арроёо 100 мянган ам.доллароор батлан даалтад гаргахыг шүүхээс хүсээд байсан нь талаар боллоо. Гэвч тэр батлан даалтад гаргаж чадах эсэхдээ итгэлтэй байгаагаа ярьжээ.
Л.Сайнаа