Тимоти Чаламет "Вонка" киноны гол дүрийг бүтээж, өнөө жилийн "Алтан бөмбөрцөг" наадмын хөгжимт, инээдмийн төрлийн шилдэг эрэгтэй жүжигчин номинацид нэр дэвшив. Тэрбээр энэ ёслолд найз бүсгүй Кайли Женнерийн хамт оролцсон байна. Хосууд үерхээд хэдэн сар болж байгаа бөгөөд улаан хивсэн дээгүүр хамт алхаагүй ч арга хэмжээнд хамт суув.
Тимоти "Алтан бөмбөрцөг"-ийн улаан хивсний ёслол дээр ганцаараа зургаа авахуулсан боловч дотогш ороход тэд хамтдаа сууж, шагналаас илүүтэйгээр нэг нэгнээ сонирхож байсан тухай ВВС агентлаг дурджээ.
Алдарт хосуудын хувьд 2024 он дөнгөж эхэлж байгаа бололтой.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)