Парк шинэчлэлийн хүрээнд авах 600 автобусны шинээр зарласан тендерийг задалж, тус 600 автобусны тендэрт таван компаниас санал ирсэн талаар арваннэгдүгээр сард мэдээлсэн билээ. Доорх таван компани тендерийн материалаа ирүүлсэн юм.
- Эхний компани болох "Майнс ап". Тендерийн үнэ 178 тэрбум 817 сая 556 мянга 720 төгрөг
- Xiamen King Long United automotive Industry Тендерийн үнэ: 147 сая 686 сая 834 мянга 611 төгрөг
- Yutong bus Тендерийн үнэ: 165 тэрбум 589 сая 920 мянга
- Xiamen Golden dragon bus Тендерийн үнэ: 156 тэрбум 932 сая 775 мянга 600 төгрөг
- China north Vehicle Corporation Тендерийн үнэ: 52 сая 602 мянга 468 төгрөг. Тус компани тендерийн баталгаа ирүүлээгүй аж.
Тэгвэл дээрх таван компаниас Yutong bus компанийг сонгожээ. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Автобусны тендерийн үнэлгээг дуусгаж, таван компани оролцсоноос Yutong Bus тендерт шалгарсан. Тус комданид гэрээ байгуулах мэдэгдлээ хүргүүлэхээр шийдсэн. Дэлхийд номер нэг борлуулалттай евро стандартын брэнд шалгарсан. Германы автобуснуудын нэг бүр нь 300-350 евро буюу тэрбумаас дээш төгрөгийн үнэтэй байдаг. Харин одоо тендерт шалгарч буй автобуснуудыг 60 гаруй мянган ам.доллароор авах гэж байгаа" гэсэн юм.
Yutong Bus компанийн хувьд 40 гаруй улс орон, бүс нутагт 87 мянган автобус экспортолсон нь дэлхийн зах зээлийн 10 гаруй хувийг эзэлж байгаа аж.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (11)