УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдан мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариулж, үг хэллээ.
Тэрбээр "Нүүрсний хулгайн гэх хэргийн нээлттэй сонголын эхний сонсгол нь жижиг Тавантолгойтой холбоотой асуудал, хоёр дахь сонсгол нь том Тавантолгойтой холбоотой асуудал яригдана.
Эхний сонсгол дээр дуудагдаж буй хүмүүс нь Ардчилсан намынхан их болохоор намаар нь ялгалаа гээд байна. Хоёр дахь сонсгол дээр ардчилсан намынхан гайхах байх. Учир нь манай намынхан олноороо дуудагдана.
Манай намынханыг битгий хамгаалаарай. Нам дамжин хамгаалж, нам дамжиж хулгай хийдэг үйлдлээ намууд болих ёстой юм билээ" гэв.
Д.Батчулуун