2023 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
30-нд Увс нуурын хотгороор, 12-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.
12 дугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 1-нд говь, талын нутгаар, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
12 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгаар, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн.
Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (1)