Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
09.00-12.00 цагт: Монголбанканд: Ипотекийн санхүүжилт, зээлийн хүү, чанаргүй зээл зэрэг статистик мэдээллийн талаар сэтгүүлч нарт зориулсан практик сургалт болно.
10.00 цагт: Барилгын хөгжлийн төвд: "Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал" аяны хүрээнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ.
10.00-17.00 цагт: МУИС-ийн номын санд: Бизнесийн сургуулийн санаачлагаар Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг “Ногоон бизнес-Тогтвортой хөгжил” уриан дор “Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулна.
11.40 цагт: Төрийн ордонд: АН-ын 4/11 мэдээллийн цагаар УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.
14.00 цагт: Төв шуудангийн урд талын Eco International Tower-т: GOOGLE компанийн Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна. Арга хэмжээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал, холбогдох албаныхан оролцоно.
14.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд: МУГБ, хөгжмийн зохиолч Л.Галмандах агсны 70 насны ойд зориулсан "Бөөн баяр" хүүхдийн дууны улсын анхдугаар уралдаанд шалгарсан сурагчдын Гала тоглолт болно