Монголд зураг авалтаа хийж, монгол жүжигчидтэй хамтран тоглосон японы “Vivant” цуврал 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards” –ын шилдэг цувралаар шалгарч, нийт зургаан шагнал хүртсэн байна. Японы кино урлагийн "А" зэрэглэлийн алдартай уран бүтээлчид болох Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй одод тоглож, Монгол Улсад хоёр сар орчим зураг авсан "TBS" телевизийн "VIVANT" олон ангит кино “Tokyo drama academy awards” –аас “Шилдэг бүтээл”, “Шилдэг найруулагч” , “Шилдэг эрэгтэй гол дүр” , “Шилдэг эмэгтэй гол дүр” , “Шилдэг зохиол” , “тусгай шагнал” зэрэг шагналуудыг хүртжээ.
Тэгвэл тус наадмын тусгай шагнал буюу "Үзэгчдийн нэрэмжит" шагналыг Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва хүртжээ.
Энэхүү уран бүтээлд Монголын жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Цасчихэр зэрэг уран бүтээлчид дүр бүтээсэн юм.