"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд олгож буй 5-6%-ийн хүүтэй, 2-5 жилийн хугацаатай зээлийн явцын талаар холбогдох алба хаагчид болон банкны салбарын төлөөлөгчид санал солилцжээ.
2023 оны 11 сарын 23-ны байдлаар нийт 574 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүний 53 хувь нь эргэлтийн хөрөнгө, 47 хувь нь хөрөнгө оруулалтын зээл байна. Тус зээлийг газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд түлхүү олгожээ.
Цаашид мал аж ахуй, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр зээл олголтод анхаарах, ялангуяа, хоршоолол, хамтран мал аж ахуйн бизнес хийх, үйлдэр угсааг сайжруулах, кластер, өртгийн сүлжээ, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй зөв хослол, бэлтгэн нийлүүлэгчдийг дэмжих зэрэг олон чухал чиглэлд орон нутагт зээл олголтыг нэмэгдүүлэх боломжийн талаар талууд санал солилцсон байна.
Сэтгэгдэл (2)