Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татсан асуудлаар МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "МСНЭ бол Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг бол МСНЭ-ийн гишүүн, үүнийгээ дагаад Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн. Уг асуудалд хуулийн процесс дээр алдаа гарсан байвал бид Олон улсын сэтгүүлчдийн холбоонд хандаж, хамгаалах болно. Мөн МСНЭ-ээс уг асуудалтай холбоотой шаардлага гаргана. Өглөө нь яллагдагчаар татсан бичгээ өгөөд, үдээс хойш мэдүүлэг өг гэдэг нь зүйд нийцэхгүй. Хууль хүчний байгууллага цаасан дээр бичсэн хууль дүрмийнхээ дагуу ажлаа хийж байна уу гэдэг асуулт гарч байна.
Сэтгүүлчид асуух ёстой, тухайн мэдээллээ лавшруулж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлснийхээ төлөө ялтан болох ёсгүй.
Монголын хэвлэлийн эрх чөлөөний индекс жил ирэх тусам буурч байгаа. Үүнд хууль хяналтын байгууллага, хууль тогтоогчид анхаарах цаг нь болсон. Олон нийтийн мэдэх эрхийг хангасны төлөө хэвлэл мэдээллийнхнийг боомилдог асуудлыг зогсоогооч гэдгийг удаа дараа мэдэгдэж байгаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хамгаалах ямар л боломж байна тэр болгон дээр МСНЭ ажиллахад бэлэн байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)