2023 оны 11 дүгээр сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орж, цасаар шуурна.
27-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
26-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах боловч, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30 -35 хэм хүрч хүйтэрнэ.
Өдөртөө 19-24 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (2)