Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёг” гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 324 км, сумын төвөөс баруун зүгт 24 км-т 11.24-ний өдрийн 00.18 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тухайн мэдээллийг 00.26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээллээ.