Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус зэвсэгт бүлэглэл өнгөрсөн бямба гарагт Газын зурваст их хэмжээний террорист халдлага үйлдэж, олон зуун хүний аминд хүрч, урлмаар Палестины нутаг дэвсгэрт хариу цохилт өгөх, өөрийн улсыг Хамас бүлэглэлтэй "дайтаж" байгаагаа зарлав. Энэхүү цочирдом хурцадмал байдал нь олон хүнийг ХАМАС яагаад дайрсан бэ гэж гайхахад хүргээд байна.
ХАМАС 2007 онд Газын зурваст засгийн эрхэнд гарахаасаа өмнө ч Израилийг "устгахыг" бодлогын хувьд илт эрэлхийлж байсан удаатай. Вашингтон хотын газар нутгаас бараг хоёр дахин том нарийн гэгддэг Газын зурвасыг 2005 оноос хойш Израиль, Египетийн аль аль нь халдлагад өртүүлэхээс болгоомжилж, битүүмжилсэн боловч хууль бусаар хилийн үөрчил зэрэг асуудал нь эртний холбогдолтой нарийн хонгилуудаас нь хамааралтай.
2.3 сая хүн амтай Газын бүс нь дэлхийн хамгийн шигүү суурьшсан бүсүүдийн нэг юм. Бүслэгдсэн учраас оршин суугчид үүнийг дэлхийн хамгийн том задгай шорон гэж нэрлэх нь ч бий.
Хамас бүлэглэл нь Израилийн авч буй бодлого, тэр дундаа Иерусалим дахь Аль-Акса сүмд сүүлийн үед гарсан хүчирхийлэл, ерөнхийдөө палестинчуудын эсрэг Израилийн үйл ажиллагаа тэртээ 1940-өөд оноос өргөжин тэлж байгаатай холбоотой олон жилийн уур хилэнгийн илрэл болгон уг халдлагыг эхлүүлсэн гэж хэлж болно.
ХАМАС Израилийн иргэд рүү дайрсан, тэр дундаа гэр бүлийг нь гэрт нь хөнөөсөн, хөгжмийн наадамд олон зуун залуусыг хөнөөсөн зэргийг дүгнэхэл ямар ч "ёс суртахууны тэгшитгэл" байхгүй гэж Израиль, АНУ-ын засгийн газар тодорхой мэдэгдэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ "Палестины ард түмний хууль ёсны гомдлыг хүлээн зөвшөөрч байгаа ч... эдгээр террорист ажиллагаа, энгийн иргэдийг хөнөөж, тахир дутуу болгож, хулгайлсан үйлдлийг юу ч зөвтгөж чадахгүй" гэж мэдэгдэв.
Ойрхи Дорнодод өнгөрсөн бямба гарагт эхэлсэн халдлагын цар хүрээ, цаг хугацааны талаарх бүрэн үндэслэл нь тийм ч ойлгомжтой биш боловч ХАМАС бүлэглэлийг эсэргүүцэх шийдвэр гаргахад нөлөөлсөн зарим хүчин зүйл бий.
ХАМАС-ын Израиль руу хийсэн дайралтад ямар нэгэн үүрэг оролцоогүй гэдгээ Ираны тал илэрхийлсэн ч Ираны санхүүгийн болон улс төрийн дэмжлэггүйгээр ХАМАС одоогийн байдлаар оршин тогтнох боломжгүй гэж олон улс дүгнэж байна. Хамасын удирдагчид Исламын жихад болон Ливанд төвтэй Хезболла зэрэг бусад зэвсэгт бүлэглэлийн өндөр албан тушаалтнуудын хамт сүүлийн жилүүдэд Тегеранд олон удаа айлчилж, зөвхөн цэргийн командлагч, улс төрчидтэй төдийгүй Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеитай уулзсан байдаг. Тэгэхээр тэдний ард Иран улс байгаа гэх хардлага төрөх нь мэдээжийн хэрэг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)