Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2023.9.11-17/ нийслэлийн найман дүүрэг, 14 аймгийн 22 суманд 43 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ. Үүнээс хүний үйл ажиллагаатай осол-9, гал түймрийн тохиолдол-32, биологийн гаралтай аюулт үзэгдэл-1, геологийн гаралтай аюулт үзэгдэл-2 бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас зургаан хүн нас барж, дөрвөн хүн бэртэж, гэмтсэн харамсалтай тохиолдол гарчээ.