Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 107 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол боллоо.
Юмжаагийн Цэдэнбал буюу Юмжавын Цэдэнпил нь 1916 оны есдүгээр сарын 17-нд өнөөгийн Увс аймгийн Давст суманд төрсөн байна. Тэрбээр 11 хүүхэдтэй айлд тав дахь хүү нь байжээ. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбалын боловсролыг үргэлжлүүлэхээр Эрхүү хот руу явуулсан байдаг. 1938 онд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ. Оросууд түүнийг "Володя" гэж дууддаг байсан гэдэг.
Зөвлөлт холбоот улс болон Ю. Цэдэнбалын хүчин зүтгэлээр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Багануурт шинэ хорооллууд босч, Монгол орны нарийвчилсан газрын зургууд хийгдэж, нүүрс, барилгын материал, жонш, газрын ховор элемент, өнгөт металлын шинэ орд газрууд нээгдэж байсан түүхтэй.
Сэтгэгдэл (2)