Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хуягласан хувийн галт тэрэг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт товлож, аюулгүй байдлаа сайтар хангах үүднээс хуягт галт тэргээр зорчиж байгаа аж. Харин хоёр удирдагчийн уг уулзалтыг АНУ-аас зэвсгийн наймаа хийж магадгүй гэж сэрэмжлүүлж байгаа юм.
Галт тэрэг тус улсын Алс Дорнодын Приморийн хязгаараар хойд зүгт явж байсан гэж Оросын төрийн мэдээллийн агентлаг РИА мэдээллээ. БНАСАУ-ын удирдагчийг орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө эрт ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Даваа гарагт "Russia Today" сувгийн нийтэлсэн, CNN-ийн газарзүйн байршлыг тогтоосон видео бичлэгт Кимийг тээвэрлэж явсан галт тэрэг Орос-Хойд Солонгосын хилийн ойролцоо Түмэн голын эрэгт харагджээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засгийн газар ОХУ-ын зүүн хязгаарт болох гэж буй уг уулзалтыг Украины эсрэг дайнд ашиглах зэвсгийн шинэ нийлүүлэгчдийг олох Оросын хүчин чармайлтын нэг хэсэг болгон зохион байгуулж магадгүй гэж мэдэгдсэн. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Ха-Кю мягмар гарагт хэлэхдээ, тус яам Хойд Солонгос, Орос хоёр зэвсгийн наймаа, технологи дамжуулах тухай хэлэлцээ гэжээ.
Цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө болж олон жилийн хориг арга хэмжээнд өртөж байсан Хойд Солонгост бэлэн мөнгө, хоол хүнс, пуужингийн технологи зэрэг бүх зүйл дутагдалтай байгаа ч Орос улс тэднээс сум, пуужин зэргийг олон тоогоор татан авч магадгүй байгаа ажээ.
Хойд Солонгосын удирдагч ням гаргийн үдээс хойш намын дээд албан тушаалтнууд болон засгийн газар, зэвсэгт хүчний гишүүдийн хамт нийслэл Пхеньянаас мордлоо гэж Хойд Солонгосын мэдээллийн KCNA агентлаг мэдээлээд байв. Ямартай ч тэдний энэ удаагийн уулзалт олны анхаарлын төвд байна.
Л.Сайнаа