
Чингис хааны тухай үзэсгэлэнг “Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?” сэдвээр Монгол, Франц хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор Францын Нант хотын Түүхийн музейд 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 5 хүртэл нийтийн хүртээл болно.
“Монголын их амар амгалан”-гийн үед Өрнө, Дорнын хооронд худалдаа, шинжлэх ухаан, соёл урлагийн харилцаа цэцэглэн хөгжиж, үндэстэн хоорондын соёлын солилцооны эрин үеийг бий болгож чадсан юм.
Энэхүү үзэсгэлэнд Монголын үндэсний сан хөмрөгөөс гадна Франц, Европын томоохон музейн үзмэрүүдээр баяжуулсан онцгой үзмэрүүдийг толилуулж, Чингис хааны агуу эзэнт гүрний түүхийг ойлгох боломжийг олгоно.
Монгол Улсын төрийн дэмжлэгээр үндэсний чухал өв цуглуулгуудыг, түүний дотор Чингис хааны үндэсний шинэ музейгээс түр зээлээр авсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлнэ.
Сэтгэгдэл (2)