Олон Улсын Монгол Судлалын Холбооны үйл ажиллагаа, нэр хүнд, бугшсан асуудлын талаар тус холбооны дэд Ерөнхийлөгч Кристофер П.Этвүд үзэл бодлоо илэрхийлж, мэдэгдэл гаргасан билээ. Гэтэл түүнийг тус албан тушаалаас чөлөөлсөн гэдгийг бид мэдээлсэн.
Ингээд оронд нь АНУ-ын түүхч, профессор Тимоти Мэй-г дэд Ерөнхийлөгчөөр сонгожээ. Харин тэрбээр Монгол судлалын эрдэмтдэд хандан "Профессор Кристофер Этвүдийн тавьсан асуудлуудыг авч хэлэлцэхийн оронд шийтгэж, дэд Ерөнхийлөгчөөс халсан нь OУМСХ-нд томоохон асуудлууд хуримтлагдсныг харуулж байна. Тиймээс би Дэд Ерөнхийлөгчөөр ажиллах боломжоос татгалзах ёстой” хэмээн тус албаас татгалзсан байна.
Түүний мэдэгдэлд эрдмийн ёс зүй, эрх чөлөөний тухай, басхүү салбарын чухал асуудлыг хөндсөн гишүүдээ хөөж байгаа ийм холбооны гишүүн байж чадахгүй гэдгээ ч илэрхийлжээ.
Сэтгэгдэл (6)