Кристофер П.Этвүдийг олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгчийн ажлаас чөлөөлжээ.
Тэрбээр "Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуунаас болж, Олон улсын монголч эрдэмтдийн XII их хуралд оролцох боломжгүй болсон" хэмээн мэдэгдэл гаргаж байв.
Түүний мэдэгдэл нь С.Чулууны ёс зүйгүй үйлдлүүдийг эсэргүүцсэн утга бүхий байсан билээ. Дараагаар нь С.Чулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэвч болчимгүй үйл явдлыг эсэргүүцсний төлөө түүнийг сонгуульт ажлаас нь чөлөөлсөн талаар монголын эрдэмтэд бичиж байна.
Түүний хурлын үеэр гаргасан мэдэгдлийг ЭНД дарж уншина уу.