Өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
9.00 цагт: “Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь" сэдэвт зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны яаманд эхэлнэ.
9.00 цагт: НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд ба мэдээллийн хүртээмжийн чадавх бэхжүүлэх сургалт НҮБ-ын байранд болно.
11.10 цагт: ДАШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн Монгол-Мьянмарын тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал Holliday inn зочид буудалд болно.
11.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос эдгээр хүүхдийн сурч боловсрох эрх хэрхэн зөрчиж байгаа болон тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт: “Хан Монгол” морьтны холбооноос Морьт харвааны олон улсын тэмцээн Чингисийн хүрээ цогцолборт энэ сарын 6-нд эхлэх талаар мэдээлнэ.
11.30 цагт: АЖГ-аас "Тал нутгийн марафон" зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ
11.30 цагт: Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас шаардлага хангахгүй байруудын талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: УДЭТ-ын тайзнаа "Надтай үлдээч" жүжгийн хэвлэлийн бага хурал болно.
12.00 цагт: БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөс барилгын салбарын асуудлаар мэдээлнэ.
14.00 цагт: Дефакто институт сангаас "Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2019” судалгааны тайланг танилцуулна.