МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өөрийн цахим хуудастаа олимпын аварга Н.Түвшинбаярын зурагтайгаар "Энэ өдөр бүх Монголчуудыг баярлуулж огшоож байсан өдөр. 7 сарын 1 ний хар өдрийг эв нэгдэл баяр бахдал болгож байсан өдөр. Эр хүн алдаж эрэг нурдаг гэдгээр… Монгол улсын ерөнхийлөгч өршөөл уучлал үзүүлэх бүрэн эрхтэй. Үүнийгээ нэг удаа хэрэгжүүлээсэй л гэж боддогдоо. Төр бүгдийг л өршөөж нигүүлсэх ёстой" гэсэн пост оруулсан юм.
Түүний хариуд талийгаач Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг "Amartuvshin Otgondavaa та уг нь ийм юм бичээд байж байх хүн биш л гэж бодож байсан юмсан! Танай компаны нэрийг сүүлийн хэдэн жил цалин авалгүй энэ хүнд алтан амиа алдатлаа гаргасан юмсан! Амьд байгаа алуурчинд долигонодог л байхдаа чааваас !!! Хүмүүс юу ч мэдэхгүй байж их л уянгалуулах юмдаа. Ам нээвэл уушиг нээ гэдэгдээ өнөөдрийг хүртэл гэрт орж эм гэрээс гараад эр нөхрийн үүргээ маш хариуцлагатайгаар биелүүлж яваа шүү! Та нарын тэр гэмшиж байгаа гээд байгаа баатар чинь тэдний гэр бүл 1 ч удаа миний 3 хүүхдийг яаж байна гэх сэтгэлгүй л байгаа шүү ! Гэхдээ зүгээрээ гэгээрэх болтугай тэд" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (30)