Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж буй. Эхний шатны бүртгэл наймдугаар сарын 20-нд хаагдана. Одоогийн байдлаар 83,576 хүүхэд бүртгэлд хамрагдаад байна.
Бүртгэл хаагдсаны дараагаар буюу энэ сарын 21-25 хооронд тухайн хүүхдийг бүртгүүлсэн бүртгэлтэй утасны дугаарт хуваарилалтын талаарх мэдээлэл очно.
Есдүгээр сарын 1-н хүртэл бүртгэлээ баталгаажуулан, хуваарилагдсан цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулах шаардлагатай талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.