"Драгон" автовокзалыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан мэдээлэл өгч байна.
Мэдээлэлдээ "Драгон аютовокзалыг Номин холдинг дээр авчирч өгнө гээд зураг тавьчихсан. Бодит байдал дээр зурагнаасаа тэс өөр байгаа. Замын хөдөлгөөний дүрэмд болон түгжрэлд зохиомол байдал үүсгэнэ.
Бидний толгойны өвчин болсон нэг зүйл бол хулгайн тээвэр. Драгон автовокзал дээр зогсоолоор нь хязгаарлаад байж байтал нүүх шийдвэр гарчихлаа. Энд автовокзалын машинууд ирвэл жижиг машины цуглуулга, хулгайн тээврийн үүр болохоор байна.
Автовокзалыг нүүлгэж болно, ингэхдээ өмнөх газраасаа сайжирсан байхад бид юм ярихгүй. Автовакзалыг дэлхийн нэг номерийн стандартаар барьж байгуулахаар Номин холдпингтой тохирсон гэсэн. Гэвч барьж буй автовокзал нь наад захын шаардлага хангахгүй байна. Автовокзалыг нэг худалдааны төвөөс нөгөө худалдааны төв рүү нүүлгэх нь байж боломгүй шийдвэр. Тээвэрчид болон үйлчлүүлэгчдэд асар их хүндрэлтэй шийдвэр болсон байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)