Үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх, натурын гүүрний хажууд баригдаж байгаа барилгын үйл ажиллагааг зогсоосон эсэх асуудлаар мэдээлэлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас үерт өртөж болзошгүй бүх газруудыг тодорхойлсон. НИТХ-аар батлуулсан, гамшгийн үед түр шилжүүлэн суурьшуулах 1000 орчим га талбай байдаг ба үүнээс эхний ээлжид иргэдийг түр шилжүүлэх 426 га газрын зураглалыг гаргасан. Энэхүү газарт 2397 айл нүүлгэн шилжүүлнэ. Үерт урсаж болзошгүй буюу сая үер болсон БЗД-ын 21, 22, 27 дугаар хороотой адил хуучин гуу жалганд шороо асгаж буусан тохиолдол байгаа эсэхийг судалж, сансрын зураглалыг гаргаж байна.
Одоогоор 2900 нэгж талбарт зураглал гаргасан давхардсан тоогоор 3000 гаруй мэдэгдлийг ОБЕГ-тай хамтран хүргүүлсэн.
Бид мэдэгдлийг хүргүүлэхэд зарим иргэд "Миний үхэх чамд хамаагүй, би эрхээ эдэлж байна" гээд шаардлага бүхий цаасыг ураад шиддэг" гэв.